2017-11-12
ТАЙВАНЬ УЛСАД СУРАЛЦАЖ БАЙГАА ОЮУТАН ЗАЛУУС ТӨГСӨӨД ШУУД АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДАХ БОЛОМЖТОЙ
     Монголын Халз Мэтгэлцээний Холбооны тэргүүн Ү.Алтансүх Тайвань улсын хувийн хэвшлийн кампаниудтай хамтран Монгол Тайваны хамтарсан JUX дунд сургуулийг байгуулах ажлын эхний уулзалт 2017.04.27 нд  амжилттай болж хоёр талууд гэрээнд гарын үсэг зуралцлаа.  Анхан шатны уулзалтаар талууд хамтран JUX  дунд сургуулийн хөрөнгө оруулалт, нийт төсвийн талаар болон байршил, барилгын ажлын үйл явцын талаар ярилцан харилцан шийдэлд хүрэлцсэн. 
     Хоёр дахь уулзалт 2017.11.10 өдөр Тайвань улсад дахин болсон ба тус уулзалтаар талууд албан ёсоор төсвийг батлан сургуулийн зураг төслийн ажлыг эцэслэн шийдвэрлэн харилцан  тохирол цолд хүрсэн. JUX дунд сургуулийн барилгын ажил 2019.04.01 эхэлж 2021.09.01 өдөр ашиглалтад орох ба суралцагчдаа хүлээж авахаар болсон байна. Тус уулзалтын үеэр Монголын Халз Мэтгэлцээний Холбооны Тэргүүн Ү.Алтансүх Тайваньд сурч байгаа оюутан залуусын  хувьд манай сургуулийн үүд халга үргэлж нээлттэй бөгөөд өөрсдийн сурч буй мэргэжилээрээ амжилттай суралцсан оюутан залуусыг ажлын байраар хангахад бэлэн байна гэдгээ хэллээ.
     JUX дунд сургууль нь  нийт 14 тэрбум төгрөг ний хөрөнгө оруулалттай бөгөөд Дэлхийн стандартад нийцсэн хүүхдийн сурах таатай, тухтай, аюулгүй нөхцөл байдлаар хангагдсан Монголын хамгийн анхны Эко-Сampus  сургууль юм. цаашид бид JUX дунд сургуультай холбоотой мэдээллийг та бүхэнд цаг алдалгүй мэдэгдэж байх болно. 

Бичсэн: МОНГОЛЫН ХАЛЗ МЭТГЭЦЭЭНИЙ ХОЛБОО | цаг: 11:04 | Мэдээ, Мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax