2016-01-27
Дэлхийн шилдэг мэтгэлцээний сурах бичгийг монголын халз мэтгэлцээний холбооны гишүүд гаргалаа

Таны тархинд мэтгэлцээнийг цогцоор нь...  бүтээлийн танилцуулга

Таны тархинд мэтгэлцээнийг цогцоор нь ном нь  мэтгэлцээн сонирхдог хэн бүхэнд зориулагдсан ба мэтгэлцээн сурах хүсэлтэй хүмүүст  хамгийн энгийн утгаар бичигдсэн бүтээл юм. Энэхүү бүтээл нь дэлхий нийтэд хэрэглэгдэг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДДӨГ нийт 5 мэтгэлцээний төрлийг Монголын мэтгэлцээн сонирхогч хүмүүст зориулан  утгачлан мөн сурхад илүү амар байх үүднээс дэлгэрэнгүй бичсэн ба мөн монгол хүний зохиосон шинэ мэтгэлцээний төрлийг бичиж оруулсан болно. Энэхүү бүтээл нь дотроо нийт 6 бүлэгтэй. Үүнд:

·         Парламентийн мэтгэлцээн

·         Карл поппер мэтгэлцээн

·         Халз мэтгэлцээн

·         Ерөнхийлөгчийн мэтгэлцээн

·         Төлөөлөн удирдах мэтгэлцээн

·         Шүүхийн мэтгэлцээн... гэсэн үндсэн 6 бүлэгтэй.

Зохиолчид маань  энэхүү бүтээлдээ мэтгэлцээн сонирхогч хүмүүст зориулан мэтгэлцээний дэг, тоглох арга, тоглолтын тактик, тоглох дараалал, дүрэм журам зэргийг багтаан бичсэн болно. Мөн тухайн бүтээлийг олон нийтэд ойлгомжтой байлгах үүднээс нийслэлийн ЕБС-ийн 7-12р ангийн сурагчид аар  хянуулж мэтгэлцээн сонирхдог болон мэтгэлцээнд анхлан суралцахыг хүссэн хүн бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс тухайн сурагчтай хамтран ажилсан. Таны тархинд мэтгэлцээнийг цогцоор нь... бүтээлийг монголын халз мэтгэлцээний холбооны удирдах зөвлөлийн гишүүд  МОНГОЛЫН ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНИЙ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ү.Алтансүхийн удирдлага дор бүлэг тус бүрээр нь сонгон мэтгэлцээний төрөл тус бүр дээр өмнө судлагдсан байдлыг авч үзэн түүнд хяналт хийн мэтгэлцээн сонирхдог хүмүүсд  зорииулан тодорхой болгон бичсэн болно. Зарим  тохиолдолд мэтгэлцээн болгонд судлагдсан байдал байхгүй байсан болохоор өөрсдөө шинэ дүгнэлт хийн шинэ аргачлал оруулж ирсэн болно.  Таны тархинд мэтгэлцээнийг цогцоор нь ... Монголын Халз Мэтгэлцээний Холбооны өмч болон бүтээл юм. Таны тархинд мэтгэлцээнийг цогцоор нь... бүтээл нь  Монголын Халз Мэтгэлцээний Холбооны удирдах зөвлөлийг гишүүдийн  100% оюуны бүтээл юм. Мөн энэ бүтээлийн нэг давуу тал нь бүлэг болгон дээр бүлэг болгоныг бичсэн зохиолчдод зориулагдсан онч үгстэй бүтээл юм.

Таны тархинд мэтгэлцээнийг цогцоор нь ... номын зохиолчид

·         Ү.Алтансүх  ∕Монголын халз мэтгэлцээний холбооны тэргүүн ∕

·         М.Нарангарав ∕Монголын халз мэтгэлцээний холбооны дэд тэргүүн ∕

·         Ц.Сэрээтэр ∕Монголын халз мэтгэлцээний холбооны менежер ∕

·         Л.Мөнхсан  ∕Монголын халз мэтгэлцээний холбооны олон нийттэй харьцах албаны дарга ∕

·         Г.Алтанцэцэг ∕Монголын халз мэтгэлцээний холбооны гишүүн ∕

·         Н.Гантулга ∕Монголын халз мэтгэлцээний холбооны гишүүн ∕

Picture12

Таны тархинд мэтгэлцээнийг цогцоор нь ном нь маш олон хүний хамтарсан бүтээл бөгөөд бид энэ бүтээлээ сайн болгох үүднээс ЕБС-ийн сурагчидтай хамтран редактор болон найруулга зүйг нь харуулан хянуулсан. Яагаад ингэж ЕБС-ийн сурагчидтай хамтарч хийх болсон бэ? Гэхээр энэхүү ном маань сурагчдад болон анхлан суралцагч хүмүүст зориулагдсан бөгөөд мэтгэлцээнийг сонирхдог болон түүгээр хичээллэхийг хүссэн хүн болгонд ойлгомжтой байх үүднээс зохиолч бид нар хамгийн энгийн ойлгомжтой болон хураангуй байдлаар эмхтгэн найруулахыг хичээсэн  билээ. Тиймээс бид хэн ч уншсан бай мэтгэлцээнийг зөвөөр ойлгоосой мөн тоглох дүрэм журмыг мэдвэл зохих болгож энэхүү номоо бичсэн ийнхүү бид бүгдийн номнд гүн туслалцаа үзүүлсэн хамтран ажилсан нийт сурагчид даа маш их баярлалаа та бүхний цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье. Таны тархинд мэтгэлцээнийг цогцоор нь...  ном та бүгдийн хамгийн анхны бүтээлийн тань суурь нь юм шүү.

·         Хамтран ажилсан сурагчид

·         ·         Эрдмийн далай сургуулийн 12а ангийн сурагч:  Ц.Тэмүүлэн  

·         ·         18-р сургуулийн 12в ангийн сурагч: Х.Эрдэнэбулган

·         ·         24-р сургуулийн 10а ангийн сурагч: Г.Цэцэгжаргал

·         ·         123-р бүрэн дунд сургууль 12а ангийн сурагч: Б.Давааням

·         ·         24-р сургуулийн 9а ангийн сурагч: Очирваань

·         ·         Ирээдүй цогцолбор 2-р ахлах сургууль 10ё анги А.Нарандагина

·         ·         11-р сургуулийн  12б ангийн сурагч: Б.Гансүх

·         ·         92-р сургуулийн 11б ангийн сурагч: У.Мандахнаран

·         ·         Байгаль эх лицей  сургуулийн  11 ангийн сурагч: Мөнхтайван

·         ·         37-р сургуулийн 7г ангийн сурагч: О Тэмүүлэн

·         ·         48-р сургуулийн 7р ангийн сурагч: А.Ариунтамир

·         ·         Сэлэнгэ аймгийн зүүн хараа  сумын 3-р сургуулийн 11 ангийн сурагч : А.Аззаяа

·         ·         Х.Эрхэмбаяр

·         ·         62-р сургуулийн 9в ангийн сурагч: Х.Хонгорзул

Picture1

Бичсэн: МОНГОЛЫН ХАЛЗ МЭТГЭЦЭЭНИЙ ХОЛБОО | цаг: 09:41 | Танилцуулга, номны
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax