2016-01-27
Монголын халз мэтгэлцээний холбооны анхны бүтээл 1%-ийн боломж 99%-ийн хөдөлмөр
1462948_623193491148505_6217441929648985513_n Монголын халз мэтгэлцээний холбооны тэргүүн, илтгэх урлаг, парламентийн мэтгэлцээний ХАРИЗМ клубийн тэргүүн, Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн I курсын оюутан Ү.Алтансүх “1 хувийн боломж, 99 хувийн хөдөлмөр” нэртэй номоо 2015 оны 4 сарын 8нд хэвлүүлэн их засаг их сургуулийн соёлын төвд нээлтээ хийлээ.  Тэрээр энэ ном-ондоо илтгэл, уран илтгэл, танилцуулгын илтгэл, эрдэм шинжилгээний илтгэл, реферат, өргөдөл, гомдол бичих,  мэтгэлцээн өрнүүлэх, хүсэлт гаргах аргачлалуудыг багтаажээ.  Номын зохиогч Ү.Алтансүх өөрийн оролцсон тэмцээн уралдаан, сонссон илтгэл, хэлэлцүүлэг, өөрийн тавьж байсан лекц болон өөрийн олж авсан туршлага дээрээ тулгуурлан илтгэл, уран илтгэл, танилцуулгын илтгэл, эрдэм шинжилгээний илтгэл, парламентийн мэтгэлцээн, реферат, өргөдөл, гомдол, хүсэлт бичих, тавих аргачлал зэргийн талаар анхлан суралцаж буй дүү нартаа болон мөр зэрэгцэн суралцаж буй оюутан залуучуудад бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс уг номоо бичсэн. 1%-ийн боломж 99%-ийн хөдөлмөр ном нь түүний анхны бүтээл юм. 

“Өөрт байгаа хүчээ нөөц боломжтой нь цуг ашигла.  Тэгж гэмээ нь маргаашийн сайхныг бүтээнэ” гэсэн титэм үгээр эхэлж “Ажилтанд хүрэхэд саад болдог маш олон даваа байдаг. Түүний хамгийн том даваа нь залхуурал юм” гэсэн ухаарал үгээр өндөрлөж байгаа энэ ном Ү.Алтансүх хэмээх оюутан залуугийн энэ насных нь зарчим байх буй за. Манай бүх залуус ийм сэтгэлтэй, ийм сэтгэлгээтэй байх аваас Монголын ирээдүй улам өнгөтэй, гэрэл гэгээтэй байх болно.

Бичсэн: МОНГОЛЫН ХАЛЗ МЭТГЭЦЭЭНИЙ ХОЛБОО | цаг: 09:27 | Танилцуулга, номны
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


1 р курсын оюутан гэхэд мундаг байна. Залуу хүн шинийг эрэлхийлж аль ч талын мэдлэгээр ангаж цангаж явбал бага хугацаанд ихийг сурдаг юм шигээ.
Бичсэн: director (зочин) цаг: 03:43, 2016-02-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax