2016-01-27
Төлөөлөн удирдах мэтгэлцээн
Төлөөлөн удирдах мэтгэлцээний тоглоомын дүрэм, тоглогчдын эрх, үүрэг

 

  • Төлөөлөн удирдах мэтгэлцээний хамгийн гол зарчим нь хоёр тал өөр өөрсдийн дэвшүүлсэн аргумент дундаас аль нэг аргументыг нь тохиролцон түүн дээр тулгуурлан гаргалгааг гаргаж ирнэ.

         Тоглогчдын статус

  • Төрийн төлөөлөл: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн субъектүүд байна.
  • Ард түмний төлөөлөл: Ард түмний төлөөллөөс сонгогдсон тэдний дуу хоолойг хүргэх бие даагч гишүүд  байна.
  • Тоглолтын цаг:
  • ·         Төрийн тэргүүний үзэл баримтлалын илтгэл 5 минут
  • ·         Ард түмний төлөөллийн үзэл баримтлалын илтгэл 6 минут
  • ·         Ерөнхий сайдын үзэл баримтлалын болон няцаалтын, илтгэл 6 минут
  • ·         Ард түмний төлөөллийн үзэл баримтлалын болон няцаалтын, дэмжлэгийн илтгэл 6 минут
  • ·         2 багын тодруулгын үе 1:30 секунд
  • ·         Төрийн тэргүүний батлах дүгнэлтийн  илтгэл 3 минут
  • ·         Ард түмний төлөөллийн батлах дүгнэлтийн илтгэл 2 минут

        Тоглогчид болон шүүгчдийн эрх, үүрэг

  1. Ард түмний төлөөллийн эрх: Тодорхойлолт хийх, шинэ санаа дэвшүүлэх,  гаргалгаа гаргах, үзэл бодлоо илэрхийлэх, төлөвлөгөө боловсруулах, няцаах, төрийн гаргалгааг эсэргүүцэх,  төрийн тэргүүний аргументыг дэмжих 
  • Төрийн тэргүүний эрх : Хамрах хүрээ хийх, шинэ санаа дэвшүүлэх, төлөвлөгөө боловсруулах, түдгэлзүүлэх, тайлбар хийх, жишээ баримт гаргах, тодорхойлт хийх, тодруулга авах,  гаргалгаа гаргах, 
  • Шүүгчийн эрх: Танхимд шийдлийг өгөх, тоглолтыг дүгнэх, дүрмийн үеийн үндэслэл өгөх, тоглолт зогсоох,
  • Төрийн тэргүүний үүрэг: Ард түмний төлөөллийн гаргаж ирсэн гаргалгааг няцаах , өөрийн гаргалгаануудаа дэмжих, нотлох, батлах, танхимд ёс зүйг баримтлах, шийдвэр гаргахдаа төрийн тэргүүний байр суурин аас  асуудалд хандах, шүүгчийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах,
  • Ард түмний төлөөллийн үүрэг: төрийн тэргүүний шийдвэрт хүндэтгэлтэй хандах, өөрийн гаргалгаануудыг дэмжих батлах, нотлох, тайлбарлах, танхимд ёс зүйг баримтлана, ард түмний байр суурьнаас асуудалд хандах, шүүгчийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах,
  • Шүүгчийн үүрэг: тоглолтын процесийг бичиж тэмдэглэх, багуудын гаргалгаануудад гаргалгаа хийх, тоглогчдод хяналт тавих, тоглолтыг өөрийн  хувийн үзлээр бус танхимд болон хэр байр суурин дээр баттай байснаар нь дүгнэн,

       Дүрмийн үеийн үндэслэл

  • •   Шинэ санаа
  • •   Туйлын үнэн
  • •   Үзэл бодлын эрх зөрчсөн
  • •   Үндэслэлгүй гаргалгаа
  • •   Дарангуйлал
  • •   Хэт туйлшрал
  • •   Олигархи
  • •   Популист
  • •   Хүрээллээс хэтрэх
  • •   Субъектийн дайралт
  • •   Танхимд худал мэдээлэл тараах

    

  •      Мэтгэлцээний хамрах хүрээ: ЕБС-ийн ахлах анги, их дээд сургуулийн оюутан залуус.

          Шийдэлд тавигдах шаардлага:

  •  Эрх зүйн хэм хэмжээг баримталсан
  • Ард олны эрх ашиг хөндөгдсөн
  • Улс орны тулгамдаж буй асуудал 
  • Нийгмийн аль нэг салбарыг хөндсөн

 

 

Бичсэн: МОНГОЛЫН ХАЛЗ МЭТГЭЦЭЭНИЙ ХОЛБОО | цаг: 09:12 | Төлөөлөн Удирдах Мэтгэлцээн
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax