2016-10-08
ТАЙВАНЬД СУРЧ БУЙ ОЮУТАН ЗАЛУУСЫН АНХДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ МОНГОЛЫН ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНИЙ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ү.АЛТАНСҮХ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ.

14589742_1080846578650311_13023364970287637_o(1)
Тайвань дахь Монголын Оюутан Залуучууcыг Дэмжих  Холбооноос Тайвань улсад сурч буй оюутан залуучуудын дунд Тайваньд хэрхэн амжилттай сурч, ажиллаж амьдрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрэх, хувь хүний ёс зүй ба цагийн менежмент, гэх сэдвүүдээр WELCOME TO TAIWAN Тайваний дунд бүсийн оюутны анхдугаар хэлэлцүүлэг лекц семинарыг амжилттай зохион байгуулан өндөрлүүллээ. Лекцийг Тайвань дахь Монголын Оюутан Залуучууcыг Дэмжих  Холбооны тэргүүн: Г.Мөнх-Эрдэнэ удирдаж, Урилгаар: Монголын Халз Мэтгэлцээний Холбооны тэргүүн, Төлөөлөн удирдах мэтгэлцээнийг санаачлагч Ү.АлтансүхХХБ-ны санхүүгийн шинжээч Г.ЭнхлхагваМУТБ-ны харилцааны менежер ипотекийн зээлийн эдийн засагч Б.Чинзориг нарыг урьж дээрх сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ. WELCOME TO ТAIWAN анхдугаар хэлэлцүүлэгт Тайвань улсад мэргэжил, боловсрол эзэмшиж буй 5 сургуулийн 60 гаруй оюутан оролцож илтгэгч нарын илтгэлийг сонсохоос гадна өөрийн үзэл бодол, санал асуулга, өөрт тулгамдаж буй асуудлуудаар ярилцан илтгэгч нараас зөвлөгөө болон тодорхой хариултыг авсан. Монголын Халз Мэтгэлцээний холбооноос энэхүү арга хэмжээг сайшаан магтаж өндрөөр үнэлэж байгаатай холбогдуулан арга хэмжээний үер баярласан талархсанаа Монголын Халз Мэтгэлцээний Холбооны тэргүүн Ү.Алтансүх илтгэлдээ илэрхийлэн цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсэж хэзээд хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.
147850962714572290_1080845845317051_2458815192642473440_n(1)14612574_1080846508650318_6322027910297755735_o(1)14479824_1080707028664266_5206518083803891566_n(2)
Бичсэн: МОНГОЛЫН ХАЛЗ МЭТГЭЦЭЭНИЙ ХОЛБОО | цаг: 00:37 | Мэдээ, Мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Мундаг юмаа дүүдээ амжилт
Бичсэн: Око (зочин) цаг: 20:53, 2019-04-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax