- Төлөөлөн удирдах мэтгэлцээний хамгийн гол зарчим нь хоёр тал өөр өөрсдийн дэвшүүлсэн аргумент дундаас аль нэг аргументыг нь тохиролцон түүн дээр тулгуурлан гаргалгааг гаргаж ирнэ.
Тоглогчдын статус
- Төрийн төлөөлөл: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн субъектүүд байна.
- Ард түмний төлөөлөл: Ард түмний төлөөллөөс сонгогдсон тэдний дуу хоолойг хүргэх бие даагч гишүүд байна.
- Тоглолтын цаг:
- · Төрийн тэргүүний үзэл баримтлалын илтгэл 5 минут
- · Ард түмний төлөөллийн үзэл баримтлалын илтгэл 6 минут
- · Ерөнхий сайдын үзэл баримтлалын болон няцаалтын, илтгэл 6 минут
- · Ард түмний төлөөллийн үзэл баримтлалын болон няцаалтын, дэмжлэгийн илтгэл 6 минут
- · 2 багын тодруулгын үе 1:30 секунд
- · Төрийн тэргүүний батлах дүгнэлтийн илтгэл 3 минут
- · Ард түмний төлөөллийн батлах дүгнэлтийн илтгэл 2 минут
Тоглогчид болон шүүгчдийн эрх, үүрэг
- Ард түмний төлөөллийн эрх: Тодорхойлолт хийх, шинэ санаа дэвшүүлэх, гаргалгаа гаргах, үзэл бодлоо илэрхийлэх, төлөвлөгөө боловсруулах, няцаах, төрийн гаргалгааг эсэргүүцэх, төрийн тэргүүний аргументыг дэмжих
- Төрийн тэргүүний эрх : Хамрах хүрээ хийх, шинэ санаа дэвшүүлэх, төлөвлөгөө боловсруулах, түдгэлзүүлэх, тайлбар хийх, жишээ баримт гаргах, тодорхойлт хийх, тодруулга авах, гаргалгаа гаргах,
- Шүүгчийн эрх: Танхимд шийдлийг өгөх, тоглолтыг дүгнэх, дүрмийн үеийн үндэслэл өгөх, тоглолт зогсоох,
- Төрийн тэргүүний үүрэг: Ард түмний төлөөллийн гаргаж ирсэн гаргалгааг няцаах , өөрийн гаргалгаануудаа дэмжих, нотлох, батлах, танхимд ёс зүйг баримтлах, шийдвэр гаргахдаа төрийн тэргүүний байр суурин аас асуудалд хандах, шүүгчийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах,
- Ард түмний төлөөллийн үүрэг: төрийн тэргүүний шийдвэрт хүндэтгэлтэй хандах, өөрийн гаргалгаануудыг дэмжих батлах, нотлох, тайлбарлах, танхимд ёс зүйг баримтлана, ард түмний байр суурьнаас асуудалд хандах, шүүгчийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах,
- Шүүгчийн үүрэг: тоглолтын процесийг бичиж тэмдэглэх, багуудын гаргалгаануудад гаргалгаа хийх, тоглогчдод хяналт тавих, тоглолтыг өөрийн хувийн үзлээр бус танхимд болон хэр байр суурин дээр баттай байснаар нь дүгнэн,
Дүрмийн үеийн үндэслэл
- • Шинэ санаа
- • Туйлын үнэн
- • Үзэл бодлын эрх зөрчсөн
- • Үндэслэлгүй гаргалгаа
- • Дарангуйлал
- • Хэт туйлшрал
- • Олигархи
- • Популист
- • Хүрээллээс хэтрэх
- • Субъектийн дайралт
- • Танхимд худал мэдээлэл тараах
- Мэтгэлцээний хамрах хүрээ: ЕБС-ийн ахлах анги, их дээд сургуулийн оюутан залуус.
Шийдэлд тавигдах шаардлага:
- Эрх зүйн хэм хэмжээг баримталсан
- Ард олны эрх ашиг хөндөгдсөн
- Улс орны тулгамдаж буй асуудал
- Нийгмийн аль нэг салбарыг хөндсөн