2016-01-26
МОНГОЛЫН ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНИЙ ХОЛБОО ЗОРИЛГО,ЧИГЛЭЛ

Монголын халз мэтгэлцээний холбооны зорилго:

1.      Төлөөлөн удирдах мэтгэлцээнийг олон нийтэд түгээх, олон төрлийн мэтгэлцээн         ∕ Халз мэтгэлцээн, Ерөнхийлөгчийн мэтгэлцээн, Парламентийн мэтгэлцээн, Карл попперийн мэтгэлцээн, Шүүхийн мэтгэлцээн, Төлөөлөн удирдах мэтгэлцээн∕- ийг монгол улсдаа болон дэлхийн түвшинд таниулах , мөн мэтгэлцээн сонирхдог хүүхэд, залууст дээрх мэтгэлцээний төрлүүдийг танин мэдүүлэх, илтгэх, уран илтгэл, эрдэм шинжилгээний илтгэл, мэтгэлцээн зэргээр олон улсын болон үндэсний тэмцээн уралдааныг санаачлан зохион байгуулах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах  зэргийг зорилгоо болгож байна.

2.      Монголын хүүхэд, залуусын дунд  мэтгэлцээний боловсролыг нь дээшлүүлэх бусдын өмнө үг хэлэх, өөрийгөө хамгаалах  чадварыг илтгэх урлаг, мэтгэлцээнээр дамжуулан эзэмшүүлэх.

3.      Мэтгэлцээн, илтгэх урлагийн  боловсролыг хэвлэмэл ном зохиол болгон олон нийтэд хүргэх,

4.      Мэтгэлцээн, илтгэх урлаг, хувь хүний хөгжлийн сургалт семинарыг зохион байгуулах.

5.      Мэтгэлцээн, илтгэх урлагтай холбоотой чуулга уулзалт болон хурал зөвлөгөөн зохион байгуулж хэлэлцүүлэг өрнүүлэх. ... Гэх мэт зорилгуудыг тавин ажиллаж байна.


Бичсэн: МОНГОЛЫН ХАЛЗ МЭТГЭЦЭЭНИЙ ХОЛБОО | цаг: 22:48 | Зорилго, чиглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


amjilt husie
Бичсэн: Зочин цаг: 23:27, 2016-01-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax